Фото

Ким Кардашиан нөхөртөө гэнэтийн бэлэг барьж шонтой халуухан бүжиг хийв

shon kardashian

Барууны хэвлэлүүдэд өдөр алгасахгүй бичигддэг дэлхийн алдартнууд, холливудын ододоос ч дутахгүй алдартай болсон Ким бол дуучин, жүжигчин, бүжигчин биш. Ердөө л реалити шоунаас олны танил болж дээдсийн зиндаанд зэрэгцсэн хамгийн чинээлэг, халуухан хатагтай болж чадсан нэгэн. Дэлхийн 50 тачаангуй бүсгүйн нэгээр олонтаа нэрлэсэн тэрбээр алдарт дуучин Кейни Уэсттэй хуримаа хийж хэсэгтээ шуугиан тарьсан. Тэрээр тэднийг хуримаа хийгээд удаагүй байхад салсан хэмээн шуугиж, Кардашиан ч үүнийг баталж байгаа юм шиг бал сарын аялалаасаа ганцаараа ирж байсан. Тэгвэл хосууд салаагүй гэнэ. Учир нь реалити шоуны од маань нөхөр болох Кейни Уэстдээ зориулж шонтой бүжиг бүжиглэж үзүүлсэн байна. Тэрбээр “HBO” телевизээр цацагдсан “Кардашианыхантай хамт” реалити шоуны үеэр нөхөртөө хэлэхдээ “Кейни чамдаа зориулж бүжиглэлээ. Таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Би их хичээсэн шүү” гэжээ.  Харин түүний нөхөр “Хонгор минь таалагдлаа. Чи хэр удаан бэлдсэн юм бэ” гэж жиргэсэн байна. Мөн нэвтрүүлгийн үеэр Кимийн ээж 58 настай Крис хүртэл хүргэндээ зориулж бүжиглэсэн гэнэ шүү.

Эх сурвалж: Шуурхай.мн

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close