Мэдээ

Эхнэртээ үнэнч байж чадаагүй хүмүүс эх орондоо үнэнч байж чадах уу

13225_593Эхнэртээ үнэнч байж чадаагүй хүмүүс эх орондоо үнэнч байж чадах уу гэдэг асуудал заримдаа бодогддог юм. Хайртай, хайртай гэж суучихаад хаяад явдаг, үнэнчээр хайрлана гэж амлачихаад хэлсэндээ хүрдэггүй хүмүүст эх орон, ард түмнээ даатгаж болно гэж үү.
“Нэгийг хаяж чадсан хүн чамайг ч бас хаяна” гэж ярьдагчилан эхнэртээ үнэнч үлдэж чадаагүй хүмүүс эх орондоо үнэнч үлдэнэ гэдэг юу л бол. Ийм хүмүүс өнгөрсөн парламентын түүхэнд ч байсан, ирэх жилүүдийн парламентад ч байсаар байх биз ээ.
Бусдын хувийн амьдрал руу өнгөлзөх нь ёсзүйд тийм таатай бус ч өрх гэрийн байдал, гэр бүлтэй эсэх зэрэг шалгуурууд төр түшилцэх хүмүүсийн гол үзүүлэлтүүдийн нэг болдог гэдэгтэй уншигч та санал нийлэх биз ээ.
Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үгийг өвөг дээдэс маань зүгээр ч нэг хэлчихээгүй байх. Тиймээс гэрээ засаагүй байж төрөө засах гэж буй хүмүүсийг энэ удаа онцлохоор шийдсэн юм.


Д.Дэмбэрэл гишүүн хөгшин, залуу хоёр эхнэртэй

dem2Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэгчээр УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл хүртэл насаараа ханилсан эхнэрээсээ хөндийрч чадаж байхад бусад нь аргагүй юм даа.
Хэдэн жилийн өмнө УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн найз Ховд аймгийн МАХН-ын дарга асан Батмөнх насан эцэслэхдээ өөрийн бага охин Б.Гантогтохоо харж хамгаалж, санаа тавьж, тусалж явахыг аминчлан захисан гэдэг. Найзыгаа талийгаач болсоны дараа охин Б.Гантогтохыг нь өөрийн туслахаараа ажиллуулж байгаад эхнэрээ болгосон тэрбээр нас, намба чацуу эхнэр Долгорсүрэнгээ төр, засгийн арга хэмжээ, ард түмний өмнө л дагуулж явдаг гэнэ лээ.
Тэд нэг гэрт ороод өдгөө 42 жил болж байна.

Экс Ерөнхий сайдын BEST сонголт

bat2МАН-ын листийн нэгдүгээрт жагсаж буй экс Ерөнхий сайд маань ч эхнэрээ солиод амжсан билээ. Гадуур түүнийг анхны эхнэрийнхээ дотны найзтай суусан гэж ярьдаг. Хоёр хүүхдийг нь төрүүлсэн анхны эхнэр Баттуяа нь олон жил Америкт амьдарч байгаад Монголдоо ирээд удаагүй байгаа гэлцэнэ.
Экс Ерөнхий сайд С.Батболдын хувьд одоогийн гэргий Х.Отгонтуяадаа 100 хувь сэтгэл хангалуун явдагаа хэлж байсан удаатай. Тэрбээр бүр “Миний хамгийн best сонголт” гэж эхнэрээ тодорхойлсон. Анхны болон одоогийн эхнэрүүдээсээ таван сайхан хүүхэдтэй болсон Экс Ерөнхий сайд С.Батболд best сонголтынхоо хүчинд өдий зэрэгтэй явааг үгүйсгэх аргагүй юм. Генералын дээр Маршал байдаг гэж амжилттай яваа эрчүүдийн эхнэрүүдийг тодорхойлдог шүү дээ.

Х.Баттулга таван эхнэр, 14 хүүхэдтэй

tul2Дараагийн цуутай эрхэм бол саяхан давхар дээлээ тайлсан Х.Баттулга. Х.Баттулга гишүүнийг таван эхнэртэй, 14 хүүхэдтэй гэж намынхан нь ярьдаг. Өөрөө бол мэдээж энэ тухайгаа нууцалдаг биз.
Тэрбээр хоёр том болсон охиноо хүүтэйгээ гар дээрээ өргөн авахуулсан зургаа өөрийн Facebook дээрээ тавьсан байдаг юм. Зургийн тайлбар нь “Миний гэр бүл миний аз жаргал”. Энэ бүгдээс үзэхэд тэрбээр эхнэрүүдээ л сольж гомдоодгоос биш сайн эцэг бололтой.
Анхны бөгөөд албан ёсны эхнэр Ц.Энхтуяа нь ИЗНН-аас өнгөрсөн сонгуулиар УИХ-д листийн есдүгээрт жагсаж байлаа.

 

 

 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч эхнэрээ сольсон

alt2АН-ын гаргасан листийн нэгдүгээр хүн буюу АН-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ч анхны эхнэрээ сольсон. Шинэ эхнэр Х.Сэлэнгэ нь нөхрийнхөө хуучин эхнэр Ганчимэгтэй эв найртай байж, хүүхдүүдийнхээ төлөө санаа тавьдаг гэх юм билээ.
Нөхрөө “хайртушка” хэмээн дууддаг Х.Сэлэнгэ бүсгүй Н.Алтанхуяг даргад гурван охин төрүүлж өгчээ. Мөн өөрөө том охин дагуулж ирсэн нь өдгөө шоучин хэмээгдэж, Ерөнхий сайдын чихийг багагүй халууцуулаад байгаа билээ.

 

 

 

 

 

“Гоонь эр” С.Баяр

bayar2Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С. Баярын анхны эхнэрийг О.Гэрэлтуяа гэдэг бол удаах эхнэр нь Х.Хулан.
Удаах эхнэрээ УИХ-аас сонгож байсан эрхэм түшээгийн хоёр дахь амьдрал бүтэлгүйтсэнээс хойш “Гоонь” эрийн амьдралыг сонгож өнөөдрийг хүрсэн билээ. Гэвч тэрбээр өдгөө гурав дахь эхнэрээ аваад АНУ-д тансаг хауст аж төрж байгаа нь нэгэнт цахим ертөнцөд ил болсон юм.

 

 

 

 

 

О.Чулуунбатын хэнз амьдрал, хэнз охин
МАХН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн ч амжилт гаргаж чадаагүй, одоогийн Эдийн засгийн дэд сайд О.Чулуунбатын анхны эхнэрийг Баасансүрэн хэмээдэг. Харин хоёр дахь эхнэрийг нь Цэндмаа гэнэ. Эхнэр Баасансүрэнгээсээ салж, Цэндмаа гэх залуухан бүсгүйтэй ханилсан О.Чулуунбат гишүүн хэнз охинтой болж ихэд нялхарсан гэж сонсогддог.

Ч.Улаан ч хоёр дахь амьдралаа зохиожээ
МАХН-аас гаргасан жагсаалтын хоёрдугаарт бичигдэж, УИХ-ын гишүүн, бүр сангийн сайд болоод амжсан Ч.Улааны анхны эхнэрийг Буд хэмээдэг гэнэ лээ. Өдгөө Буд бүсгүй гадаадад хүүхдүүдийнхээ хамт амьдардаг бол үерлэсэн голд живж байсан хүнийг аварч, ардын баатар болсон Ч.Улаан гишүүн залуухан эхнэртэйгээ Зайсанд амьдарч байна.
Залуу эхнэр нь 13 дугаар хороололд баар ажиллуулдаг юм гэсэн шүү.

Л.Гүндалай хоёр амьдралдаа хайртай

gun2УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг хоёр дахь амьдралаа зохиосныг мэдэхгүй хүн ховор. Анхны эхнэр нь түүнд эд хөрөнгө бэлэглэсэн бол одоогийн гэргий Л.Аззаяа нь жинхэнэ хайрыг мэдрүүлсэн гэж эрхэм гишүүн номондоо өгүүлсэн байдаг. Тэгэхээр Л.Гүндалай гишүүн хоёр амьдралдаа хоёуланд нь хайртай байгаа биз.

Ө.Энхтүвшин нүүрээ ч татуулж, эхнэрээ ч солив

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Монголын радиогийн Хурд агентлагт насаараа шахуу ажиллаж буй Энхтуяа гэх бүсгүйтэй ханилж байжээ. Гэвч нүүрээ ингэсэгдсэн болов уу гэмээр гял, цал явдаг Ө.Энхтүвшин гишүүн хоёр дахь амьдралаа зохиож, нүүр, нүдээ ч татуулсан юм. Түүний хоёр дахь эхнэрийг У.Булган гэдэг аж.

Р.Буд хүртэл дутсангүй

МАН-аас Сүхбаатар аймагт дахин өрсөлдсөн ч чадаагүй УИХ-ын гишүүн асан Р.Будыг даруу, төлөв нэгэн гэж сонгогч олон дүгнэдэг. Тэгвэл Сүхбаатар аймгийн Дархан түшээ болтлоо улиран сонгогдсон тэрбээр хоёр дахь амьдралаа зохиосон аж.
Анхны эхнэрийнх охин Б.Анужин нь “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хөтөлж байсан билээ.

Ц.Дашдорж сайд залуу эхнэр сонгов уу

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж ч мөн анхны эхнэрээсээ салж өөрөөсөө нэлээд дүү залуухан бүсгүйтэй дэр нэгтгэсэн гэх яриа бий. Гэхдээ батттай, батлагдсан зүйл биш гэдгийг энд цохох нь зүйтэй биз.

Ч.Ганхуягийн удаах амьдрал

gan2Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягийг УИХ-ын гишүүн Л.Одончимэдийн охинтой гэрлэж байсныг хүмүүс мэднэ. Тэдний анхны хүүхэд эмч нарын буруугаас болж насаараа саажилттай, хүнд өвчтэй болсон гэдэг юм билээ. Энэ тухайгаа ч дэд сайд өөрийн Facebook-тээ илэн далангүй дурдсан байдаг. Магадгүй анхны амьдрал нь ийм шалтгаанаар сүйдсэн байхыг үгүйсгэхгүй.
Харин дэд сайдын удаах эхнэр бол Уянга хэмээх бүсгүй. Хөөрхөн хүүхдүүдийн аав, ээж болсон тэд үргэлж романтик, аз жаргалтай яваа харагддаг. Төрийн томчуудын зарим нэг баяр ёслол дээр Уянга бүсгүй хэт задгай хувцасладгийг эс тооцвол тун дажгүй шүү.

Н.Номтойбаяр ч тогтворгүй нэгэн

Дорнод аймгаас УИХ-д нэр дэвшсэн, саяхан УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдсон Н.Номтойбаярын хувийн амьдрал бас л тогтворгүй гэж болно. Анхны эхнэрээсээ салснаас хойш олон бүсгүйтэй нэр холбогдсон тэрбээр саяхнаас Мандухай гэх бүсгүйтэй дэр нэгтгэсэн сураг дуулдсан ч мөн л салсан гэгдэх болов.
Мандухай нь топ модель Д.Пүрэвсүрэнгийн экс амраг Ц.Цэгцбаатарын охиных нь ээж юм гэнэ лээ.

 

Эх сурвалж: http://www.mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=13225

Show More

Related Articles

5 thoughts on “Эхнэртээ үнэнч байж чадаагүй хүмүүс эх орондоо үнэнч байж чадах уу”

  1. Demberel gishuuniig buruu bichsen bainaa. Hudlaa gutgeleg songuuliin har PR boloh ni shuuhees togtoogdson sh dee. Arilgasan ni deer dee. Hed heden sait ingej niitleed ergeed uuchlal guij baisan shuu. Bi uuruu ene hereg deer ajillasan hun sain medeh um. Yamar ch undeslelgui gutgeleg baina lee.

  2. манай хөрш өвөөг байнга ингэж гүтгэх юмаа.эхэндээ гайхдаг байсан одоо уур хүрдэг боллоо Дэмбэрэл өвөөгийн өмнөөс нь. яг манай хажуугийн айл шд. Долгорсүрэн гээд сайхан ааштай эмээ мөн л байна. бараг өдөр болгон л таардаг шдэ. хөршийн хаалгатай болохоор хааяа хаалга онгойлгож өгнө. энэ сайтууд арай сурааггүй худлаа авах юмаа. гэхдээ ингэж хүний амьдрал нэр төрийг гутаана гэдэг арай. би л байсан бол сайт дээр нь очоод бичсэн хүнийг нь балбаж өгөх байсан байх даа хаха ха

  3. Энэ их бодууштай юм бичсэн байна шүү. Гэр бүлийн талаар тогтвортой хүмүүсийг сонгож баях хэрэгтэй юм байна шүү Монголчуудаа. Ялангуяа 2-оос дээш сольсон хүнийг бодсон чинь шал дургүй хүрчихлээ. Балиар юмнууд, УИХ-д суухаасаа ичиж өөртөө дүгнэлт хийгээсэй, ялангуяа хөгшнөөс Баттулга, Баяр, залуугаас Номтойбаяр………….ичих булчирхай хэрэгтэй шүү

  4. Эхнэр ур хуухдээ оорийн донгоос дор тавьдаг хун муутай улаан сайдыг би ашиглаж тэжээлэгдэг бол талийгаа нохор оорийн 3 хуухдийнхээ толоо би амьдардаг

  5. Улааны хамтран амьдардаг авгай шал хошин массаж хийдэг оорийгоо нас намбагуй залуу загвараар хувцалдаг зальтай нэгэн гэсэн хоорхий насны эцэст улаан 3хууд нь тархиа хага цохиулах биз Хуучин эхнэр нь монголдоо л байгаа шдээ улаан 3 охин зээ нараа харж уздэггуй оорийгоо л тансаглуулаад явдаг хун биш оодгуй нэгэн гэсэн салж явсан л бол ур хуухэддээ хариуцлага хулээх хэрэгтэй уурэгтэй шдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close