Дэлхийд

Малайзын дахин нэг онгоц осолдлоо

Өчигдөр өдөр Амстердамаас Куала Лампур руу гарсан Малайзын зорчигч тээврийн онгоц Украины зүүн хэсэгт осолджээ.

Онгоцонд 280 зорчигч, нисэх багийн 15 гишүүн байсан аж. Зорчигчдын дунд 154 нидерланд, 27 австрали, 23 малайз, 11 индонез, 6 британи, 4 герман, 4 бельги, 3 филиппин, 1 канад хүн зорчиж байсан ба багийн бүх гишүүд малайз байсан гэнэ.

Одоогийн байдлаар амьд үлдсэн хүн олдоогүй байна.

Украинын Грабаво тосгоны ойролцоо буюу Оросын хилтэй залгаа хэсэгт онгоц унасан байгаа зэргээс үүдэн Украинын эрх баригчид болон иргэдийн зүгээс террорист халдлагад өртсөн хэмээн үзэж байна.

Тодруулбал, Малайзын зорчигч тээврийн MH17 онгоцыг пуужингаар харвасан хэмээн үзэж байгаа юм.

Мөн Ройтерс агентлагт Украинийн оршин суугч, өөрийгөө Владимир хэмээн танилцуулсан эр хэлэхдээ “Намайг тариалангийн талбай дээрээ ажиллаж байхад онгоц нисэж буй чимээ гарсан. Харин тун удалгүй буудаж буй чимээ гарсан” гэжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Малайзын агаарын тээврийн MH370 онгоц осолдож одоог хүртэл олдоогүй байгаа билээ.

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close