Дэлхийд

Тайванийн онгоцны ослын хохирогчдын тоо 48-д хүрлээ

Тайванийн Гаосюн хотоос Магун хот руу нислэг үйлдэж явсан TransAsia Airways агаарын тээврийн компанийн ATR-72 зорчигч тээврийн онгоц өчигдөр орой осолдсон.

Онгоцонд зорчигч, багийн дөрвөн гишүүн нийлээд 58 хүн байснаас 47 нь амиа алдаж, 11 хүн шархадсан мэдээлэл байсан. Тэгвэл шархадсан иргэдээс нэг нь амьсгал хурааж, хохирогчдын тоо 48-д хүрсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар онгоц буулт хийхээсээ өмнө дунджаар 30 метрийн өндөрт байхдаа гэнэт тэнцвэрээ алдаж эхэлсэн бөгөөд ойролцоох байшингуудын дунд газарджээ.

Ослын шалтгааныг Магун хотын цаг агаарын нөхцөл байдал муу байснаас үүдсэн хэмээн таамаглаж байгаа ба ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close