Нийгэм

Автобусны хуурамч тасалбар зарагдаж байгааг анхааруулж байна

647293353fab697019513Нийслэлийн Тээврийн газраас “Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийн туршилтын ажил”-ыг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ хүрээнд өдрийн турш 500 төгрөгийн үнэтэй тасалбараар үйлчлүүлэх шинэ үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн автобусуудыг богино эргүүлж, өдрийн 500 төгрөгийн тасалбараар хэдэн ч удаа сэлгэн суух боломжтой туршилтын ажил энэ 31-ны өдрийг хүртэл буюу 10 хоногийн хугацаанд хэрэгжих юм.

Харин 500 төгрөгийн тасалбарыг хуурамчаар хийсэн гэх мэдээлэл Тээврийн газарт ирээд байгаа аж. Нийслэлийн Тээврийн газраас уг асуудалд “Иргэд нийтийн тээврээр  үйлчлүүлэх тасалбараа тухай өдөртөө л тасалбар борлуулагчаар дамжуулан худалдан авах боломжтой. Тасалбарыг урьдчилан буюу өмнөх өдөр нь худалдаалахгүй тул иргэд хуурамч тасалбар худалдан авахаас сэргийлэхийг сануулж байна” гэсэн тайлбар хийжээ. Өөрөөр хэлбэл өдөр бүр өөр өөр өнгөтэй гарч буй 500 төгрөгийн тасалбар зөвхөн тухайн өдрөө л борлуулагдана. Хэрэв урьдчилан зарагдаж байгаа бол тэр хуурамч тасалбар гэдгийг холбогдох газраас анхааруулж байна.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close