Хонгконгийн эсэргүүцэгчид албан бус төрийн дуулалтай болжээ

Хонгконгийн эсэргүүцэгчид албан бус төрийн дуулалтай болжээ

Хонконгийн эсэргүүцэгчид өнгөрсөн долоо хоногийн лхагва, пүрэв гаргуудад томоохон худалдааны төвүүдэд цугларан "Glory to Hong Kong" гэх дууг дуулах болсон ба түүнийгээ албан бус "Төрийн дуулал" хэмээн үзэж байна. 

Өнгөрсөн долоо хоногийн эхээр хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатанд Хонконг, Ираны шигшээ багтай тоглосон. Тоглолтын эхлэлд Хятадын төрийн дуулал болох "March of the Volunteers" дууг эгшиглүүлэхэд фанатууд "бүүлж" эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд дараагаар нь өөрсдийн албан бус, шинэ төрийн дууллаа дуулсан аж.

Тухайн дууны үгэнд нь "Хонконгд эрх чөлөө хаанчлах болтугай" зэрэг үгс байдаг ба дууны зохиолч Томас (Нэрээ нууцалсан) "Би дуулга өмсөөд бусадтайгаа адил тэмцэж чадна гэхдээ би хүн бүрийн дуулах дуртай болох дуу хийхийг хүссэн" хэмээв.

Энэхүү дуу наймдугаар сарын сүүлээр Youtube-д тавигдсанаас хойш 1,6 сая гаруй хүн үзжээ. Ийнхүү хар маск, утааны баг, хар хувцас зэрэг өмсөн дуулж буй нь эсэргүүцлээ илэрхийлж буйн нэг жишээ юм.