Гэдэсний халдварт өвчин гарсан гэх Нэгдүгээр цэцэрлэгт ХӨСҮТ-ийн эмч нар ажиллаж байна

Гэдэсний халдварт өвчин гарсан гэх Нэгдүгээр цэцэрлэгт ХӨСҮТ-ийн эмч нар ажиллаж байна

Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүд олноороо халдварт цусан суулгаар өвчилсөн тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад, Урд шөнө Нэгдүгээр цэцэрлэгийн хоёр хүүхэд /2019 оны есдүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө/ ХӨСҮТ-д ирсэн. Хүүхдүүдээс шинжилгээ авсан, хариу нь гараагүй байгаа учир чухам ямар халдвар болох нь тодорхойгүй байна. Одоогоор тус цэцэрлэгийн хоёр хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа.

Хүүхдүүдийн бие гайгүй байна. Өнөөдөр ХӨСҮТ-ийн эмч нар тус цэцэрлэгт ажиллаж, үзлэг шинжилгээ хийнэ. Зарим сайтад мэдээлсэн шиг  нэг ангийн 30-40 хүүхэд халдвар авсан зүйл байхгүй. Чухам ямар халдвар, ямар шалтгаантай болох нь халдвартын эмч нарын үзлэг шинжилгээгээр тодорхой болно гэв.