Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэхэд 40 тэрбум евро шаардлагатай

Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэхэд 40 тэрбум евро шаардлагатай

Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах Ангела Меркелийн бодлогыг хэрэгжүүлэхэд ирэх дөрвөн жилд 40 тэрбум евро буюу 44 тэрбум ам.доллар шаардагдахаар байна.

Цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд 2030 он хүртэл нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах төлөвлөгөөний эхний шатны хэлэлцүүлэг энэ сарын 20-нд болох товтой байгаа юм. Энэ үеэр ХБНГУ-ын Цаг уурын зөвлөл санхүүжилтийн зарим хэсгийг бохирдол ялгаруулах зөвшөөрлийг худалдах замаар төвлөрүүлсэн орлогоор шийдвэрлэх асуудлыг хэлэлцэх юм байна. Ингэхдээ Цаг уурын зөвлөл ирэх 10 жилд хүрэх зорилтот түвшнийг тодорхойлж, үүндээ нийцэх санхүүжилтийн алхмуудыг танилцуулж магадгүй байна. Ангела Меркелийн цаг уурын шинэчилсэн бодлого нь тээврийн хэрэгсэл, халаагуур, хөдөө аж ахуйн салбараас ялгарах нүүрстөрөгчийн хийн хэмжээг бууруулах зорилготой ажээ.