Борис Жонсон өөрийгөө Халктай зүйрлэв

Борис Жонсон өөрийгөө Халктай зүйрлэв

Их Британийг ирэх сарын 31-нд Европын холбооноос гаргахаар зорьж байгаа ерөнхий сайд Борис Жонсон өөрийгөө комик номын баатар Халктай зүйрлэсэн байна. Тэрээр “Халк их уурлах тусмаа илүү хүчтэй болдог гэж “Mail on Sunday” сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа дурджээ. 

Комик номын баатар Халкийг чанга уяж хүлсэн ч тэрээр оргож зугтдаг. Үүнтэй төстэй зүйл Их Британид тохиолдоод байна. Их Британи ирэх сарын 31-нд энэ холбооноос гардгаараа гарна” гэж нэмж мэдэгджээ. Мөн Борис Жонсон Их Британийн парламентын баталсан Европын холбооноос хэлэлцээр байгуулалгүй гарах хуулийг цуцлуулах аргыг хайна гэж ярьсан байна. Шинэ ерөнхий сайд Борис Жонсон өөр хэлэлцээр байгуулах эсвэл будилаан дэгдээсэн Европын холбооноос гарах үйл явц ирэх сарын 31-нд болно гэв. Гэхдээ Их Британийн парламент энэ холбооноос гэрээ байгуулахгүйгээр гарахаас зайлсхийх хуулийг баталсан. Мөн ерөнхий сайд Борис Жонсон парламентын үйл ажиллагааг таван долоо хоногоор хойшлуулсан билээ.

Ингэснээр парламентын гишүүд нь Европын холбооноос гарах сүүлчийн хугацаа ирэх сарын 31-наас өмнө ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгаа аж. Харин их Британийн ерөнхий сайд асан Дэвид Камерон энэ хоёр шийдвэрийг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. Ерөнхий сайд Борис Жонсон Их Британи Европын холбооноос гарсан ч Англитай тогтоосон холбоогоо хадгалахад саад учруулахгүй шинэ хэлэлцээр хийхийг зорьж байгаагаа онцлов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин