Ж.Амар: 21-р зуунд зөвхөн мэдлэгтэй байгаад зогсохгүй харилцааны, сэтгэл зүйн болон нийгмийн чадвартай байх нь чухал…

Ж.Амар: 21-р зуунд зөвхөн мэдлэгтэй байгаад зогсохгүй харилцааны, сэтгэл зүйн болон нийгмийн чадвартай байх нь чухал…

-“Хүүхэд хөгжлийн төв”-ийн SEL буюу нийгэм сэтгэлзүйн хөтөлбөрийн давуу тал, онцлог юу вэ?

21-р зуунд зөвхөн мэдлэгтэй байгаад зогсохгүй харилцааны, сэтгэл зүйн болон нийгмийн чадвартай байх нь чухал. Нийгэм, сэтгэл зүйн сургалт буюу Social, Emotional Learning хөтөлбөр нь энэхүү харилцааны, сэтгэл хөдлөлийн болон нийгмийн чадваруудыг хөгжүүлэхэд чиглэгддэг. Эдгээр чадварууд нь уншиж, бичихтэй л адил хүний амьдралд маш ач холбогдолтой. Хүүхдийг багаас нь ахлах анги хүртэл нь тогтмол энэхүү чадварыг зааж сургах нь хамгийн үр дүнтэй байдаг.

Судалгаагаар SEL-ийн хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн амьдралд эерэг өөрчлөлтүүд гарсан байдаг. Тухайлбал, сурагчдын сурлага сайжирч, илүү эерэг зан үйл гаргаж сөрөг үг, үйлдэл үзүүлэх нь багассан. АНУ-д нийгмийн болон сэтгэл зүйн чадвартай хүүхдүүд хоёр дахин их боловсролын зэрэг авч, ахлах сургуулиа төгсөөд 25 нас хүрэх үедээ бүтэн цагийн ажилд 50%-иар илүү ордог байна.