Эрүүл мэндийн салбарын 2020-2021 оны хамтын хэлэлцээр эхэллээ

Эрүүл мэндийн салбарын 2020-2021 оны хамтын хэлэлцээр эхэллээ

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны саналаар 2017-2018 оны үндсэн болон нэмэлт хэлэлцээрийг дүгнэж, 2020-2021 оны хэлэлцээрийг байгуулах саналыг ЭМЯ, МХХЭМБНХ-нд хүргүүлж, талуудын ахлагчдын зөвшилцлөөр өнөөдөр эхэллээ.

МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар: Хэлэлцээрт эрүүл мэндийн салбарын ажилчдын хөдөлмөр, цалин хөлс, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг 7 бүлэг 80 заалт бүхий хэлэлцээрийн төслийг МЭМАҮЭ-ийн холбооноос талуудад хүргүүлж, энэ сарын 2-нд УИХ, ЗГ-т хүргүүлсэн мэдэгдэлдээ хатуу байр суурьтай байгааг илэрхийлж, илүү ажил хэрэгчээр шуурхай хамтарч ажиллаж үр дүнд хүрэх шаардлагатайг илэрхийллээ. 

Мөн өмнөх хэлэлцээрийг нэгтгэн дүгнэж, шинэ хэлэлцээрийн төслийг дараагийн хэлэлцээнд бэлтгэх техникийн ажлын хэсгийг тус бүр 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж энэ сарын 09-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Мөн энэ 10 дугаар сарын 25,26-нд болох "МОНГОЛЫН ЭМЧ НАРЫН VI ИХ ХУРАЛ"-аас гарах саналыг хэлэлцээрт тусгаж 10 сард багтаан хэлэлцээрийг эцэслэн байгуулахаар талууд тохиролцлоо. 

Хэлэлцээрт МЭМАҮЭ-ийн холбооны төлөөлөгчдийн ахлагчаар Холбооны дарга Б.Мягмар, нарийн бичгээр дэд дарга Ч.Нарантуяа, гишүүдэд ЧДЭМТ-ийн ҮЭ-ийн хорооны дарга, их эмч Х.Ариунаа, БГДЭМТ-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ч.Оюунбилэг, НӨЭМТ-үүдийн ҮЭ-ийн хорооны дарга их эмч Ч.Өнөрсайхан, УIТЭ-ийн ҮЭ-ийн хорооны дарга, их эмч Л.Энхсайхан, ЭСҮТ-ийнҮЭ-ийн хорооны дарга, лаборант Г.Энхжаргал, СЭМҮТ-ийн ҮЭ-ийн хорооны дарга, их эмч Ө.Анхболд, УIIIТЭ-ийн ҮЭ-ийн хорооны дарга, их эмч Ш.Өнөржаргал нар ажиллаж байна.

ЭМЯ-ны төлөөлөгчдийн ахлагчаар ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар, МХХЭМБНХ-ны төлөөлөгчдийн ахлагчаар гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа нар томилогдон тус бүр 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. 

Бямбасүрэнгийн Мягмар-н зураг.

Бямбасүрэнгийн Мягмар-н зураг.

Бямбасүрэнгийн Мягмар-н зураг.

Бямбасүрэнгийн Мягмар-н зураг.

Бямбасүрэнгийн Мягмар-н зураг.

Бямбасүрэнгийн Мягмар-н зураг.

Бямбасүрэнгийн Мягмар-н зураг.

Бямбасүрэнгийн Мягмар-н зураг.

Бямбасүрэнгийн Мягмар-н зураг.

Бямбасүрэнгийн Мягмар-н зураг.