33 р цэцэрлэг шинэчлэгдэн баригдсанаар 240 хүүхэд хүлээн авах боломжтой боллоо

33 р цэцэрлэг шинэчлэгдэн баригдсанаар 240 хүүхэд хүлээн авах боломжтой боллоо

Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж шинэчлэн 240 хүүхдийн ортой болгон өргөтгөсөн шинэ цэцэрлэгийн барилгын ажил 2018-2019 он дамжин хийгдсэн бөгөөд өнөөдөр тус шинэ цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, 1 дүгээр хорооны Засаг дарга У.Сайнболд, Нийслэлийн боловсролын газрын Орлогч дарга Ц.Отгончимэг, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Энхтөр нар болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, албадын дарга, тус цэцэрлэгийн удирдлага, хамт олон, хүүхэд багачууд оролцлоо. Тус цэцэрлэг нь анх 1961 онд байгуулагдаж 150 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгох хүчин чадалтай байсан бол 2018-2019 онуудад шинэчлэн барьснаар 2-5 насны 8 бүлэгт 240 гаруй хүүхэд хүлээн авч, 34 багш, ажиллагсад ажиллаж байна.