УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.11.20/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. УИХ-ын есөн байнгын хорооны даргын бүрэн эрх дууссан. Нэр дэвшүүлж тодруулахад баримтлах зарчим дээрээ тогтлоо. Энэ долоо хоногт тав, ирэх долоо хоногт дөрвөн байнгын хорооны даргын асуудлыг шийднэ. Хоёрт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээний мэдээллийг сонслоо. Засаг дарга, холбогдох хүмүүс нь мэдээлэл өгсөн. Бүлгийн хурлаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодитой арга хэмжээ авах чиглэлийг нийслэлд өгсөн" гэлээ.
Түүнчлэн "Цэрэг амь насаа алдсанд харамсаж байна. Энэ бол нэг удаагийнх биш, нэлээн олон тохиолдол гардаг. Ганц батлан хамгаалахад ч биш хилийн цэрэгт ч янз бүрийн зүйл гараад л байгаа. УИХ 2021 онд ХЭҮК-т чиглэл өгсөн. Энэ мэдээллийг сонсох хэрэгтэй гэж үзэж байна" хэмээн нэмэлт мэдээллийг өглөө.
Эх сурвалж: news.zindaa.mn