Big Bang хамтлагийн G-Dragon-ий үсний уутанцарт хийсэн шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Хангүг Илбу сонинд арваннэгдүгээр сарын 19-ний өдөр мэдээлснээр G-Dragon-ий үсний уутанцарт хийсэн шинжилгээ сөрөг гарсан бөгөөд тэрээр энэ сарын 6-ний өдөр цагдаагийн хэлтэст сайн дураараа ирж шээс, үс, хумснаасаа дээж өгч, шээсний түргэвчилсэн шинжилгээ нь сөрөг гарчээ. Одоогоор цагдаа нар түүний хумсны дээж дээр нарийвчилсан шинжилгээ хийж байна.
G-Dragon Yonhap News-т өмнө нь өгсөн ярилцлагадаа "Мэдээж шинжилгээ сөрөг байх ёстой. Яагаад гэвэл би хэзээ ч хар тамхи хэрэглэж байгаагүй, мөн хэнд ч өгч байгаагүй. Хэрэв миний биеэс илэрсэн бол энэ үнэхээр хачирхалтай хэрэг болох болно" гэжээ.
Жүжигчин И Сун Гюүн саяхан хөлний үсний уутанцарын шинжилгээ өгсөн ч харамсалтай нь Үндэсний Шүүхийн Шинжилгээний Албанаас дээжийн жин хангалтгүйн улмаас шинжилгээ хийх боломжгүй болсон хэмээн мэдээлсэн. Тиймээс түүний хөлийн үснээс дахин дээж авахаар болжээ.
Эх сурвалж: news.zindaa.mn