Японы Засгийн газрын олон нийтийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Макико Танака Ерөнхий сайд Ёшихида Сүгагийн хүүтэй хооллосон шуугианы улмаас ажлаа өгчээ.
Тохокүшинша Фильм продюсерийн компанид ажилладаг Сэйго Сүга 2019 онд Танакаг оройн хоолонд урьж, 70 мянган иений /650 мянган доллар орчим/ төлбөрийг төлсөн байна. Тухайн үед Танака Японы Дотоод хэрэг, харилцааны холбоо яаманд продюсингийн компаниудад өргөн нэвтрүүлгийн лиценз олгодог өндөр албан тушаалтан нэгэн байжээ.
Ингэснээр тэрбээр ашиг сонирхлын зөрчилтэй этгээдээс бэлэг авахыг хориглосон ёс зүйн дүрмийг зөрчсөн байна.
Ерөнхий сайдын хүүгийн зохион байгуулж төлсөн оройн хоолонд Дотоод хэрэг, харилцаа холбооны яамны 11 ажилтан орсон гэж Kyodo мэдээлжээ. Хоёрдугаар сарын 22-ны өдөр Ерөнхий сайд Ёшихида Сүга хүү нь ийм хэл аманд орооцолдсон явдалд олон нийтийн өмнө уучлалт гуйсан байна.
эх сурвалж: gogo.mn