FUJIFILM Корпорацын хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт тоног төхөөрөмжөөр амьдралын хэв маягаас үүдэлтэй 10 төрлийн өвчин, зонхилон тохиолдох хавдрын илрүүлгийн шинжилгээг 32 үзүүлэлтээр оношилдог NURA Монгол эрт илрүүлгийн багц шинжилгээний төв нь 2023 оны 9-р сарын 17-ны өдөр нээлтээ хийснээс хойш өнөөдөр 10,000 дахь үйлчлүүлэгчээ хүлээн аваад байна.
Нийт шинжилгээнд хамрагдсан үйлчлүүлэгчдийг хүйсийн харьцаагаар авч үзвэл эрэгтэй- 43% эмэгтэй- 57%, Насны бүлгээр 18-89 насныхан хамрагдсанаас нь 30-55 насныхан дийлэнх хувийг эзэлж байгаагаас харахад эрт илрүүлэгт хамрагдаж буй иргэдийн тоо залуужиж байгаа нь сайшаалтай байна.
Эх сурвалж-GoGo.mn