Италийн нэгэн ресторанд хоол идэх үеэрээ утсаа оролдоогүйнхээ төлөө үнэгүй дарс уух боломжтой аж.
“Al Condominio” нэртэй тус ресторан нь өнгөрсөн сард нээлтээ хийсэн бөгөөд захирал нь “Үйлчлүүлэгчдэд хоол идэх үеэрээ гар утсаа ширтэх бус халуун дотно яриа өрнүүлэх сэдэл төрүүлэх зорилгоор үүнийг санаачилсан” гэв.
Бусад хоолны газруудаас өөр, содон ресторан нээх нь түүний зорилго байжээ.
Үнэгүй дарс уухын тулд рестораны үүдээр орохдоо утсаа локерт хийн түгжээд, түлхүүрээ зөөгчид харуулахад л хангалттай гэнэ.
Ердөө сар гарны хугацаанд орж ирсэн нийт үйлчлүүлэгчдийн 90 гаруй хувь нь утсаа оролдохгүй байх шийдвэр гаргасан эерэг үзүүлэлттэй байгааг рестораны удирдлагууд хэлэв.
Мөн гарахдаа рестораны хоолны амт, үйлчилгээг үнэлж, сэтгэгдэл бичиж болох ба онцгой сэтгэгдэл үлдээсэн үйлчлүүлэгчид дараагийн удаа орохдоо үнэгүй хоол идэх боломжтой аж.
Эх сурвалж-GoGo.mn