Дэлхийн Зөн Монгол болон Хүүхдийг Ивээх Сан олон улсын байгууллага хамтран Английн хүмүүнлэгийн сүлжээ Старт Нетворк байгууллагын (Start Network) санхүүжилтээр “Зудын эрт арга хэмжээ” төслийг хэрэгжүүлж Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн 15 сумын 1,200 өрхөд буцалтгүй тусламж үзүүллээ. Тусламжид өрх тус бүрт 660,000 төгрөгийн санхүүгийн тусламж, 200кг малын тэжээл болон дотуур байрны хүүхдүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө багтсан.
Төслийн гол онцлог нь 45 өдрийн дотор буюу маш богино хугацаанд амьжиргааны эх үүсвэр нь малаас зонхилон хамаардаг зорилтот малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламжийг үзүүлж, тэдгээр өрхүүдэд амьдарч буй хүүхдүүдийг зудыг эрсдэл багатай даван туулахад нь дэмжлэг үзүүлэх юм. Хамтын ажиллагааны хувьд зорилтот орон нутгууд төсөл эхлэхээс дуусах хүртэл бидэнд дэмжлэг үзүүлж ажилласан бөгөөд оролцоо сайтай байв. Тухайлбал, ажлын хэсэг байгуулах, шалгуур үзүүлэлтийн дагуу тусламж авах өрх сонгох, сонгогдсон өрхүүдийн зөв өрх сонгогдсон эсэхийг биетээр болон утсаар шалгах, тараалтын цэг байгуулах, малын тэжээлийн тээвэрлэлтийн 6 хүртэлх сая төгрөгийг харицсан, тараалтыг хамтран хэрэгжүүлэх, олон нийтэд мэдээлэл түгээх зэрэг ажилд дэмжлэг үзүүлжээ.
Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын хувьд Дорнод аймгийн Матад, Халх Гол, Гурванзагал сумд болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Баяндэлгэр, Сүхбаатар суманд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг хариуцаж ажилласан. Өрх сонгохдоо бид үндсэн шалгуур бүгдийг хангасан, бусад шалгуураас багадаа нэгийг хангасан өрхүүдийг сонгосон.
Тусламжид хамрагдах өрхүүдийг дараах үндсэн шалгуураар сонгосон нь: