Монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг нь тэтгэх, бие бялдрыг нь анагаахын шинжлэх ухааны үндэстэй чийрэгжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар болон NURA эрт илрүүлгийн төв хамтран 100 ба түүнээс дээш настай ахмад настнуудад NURA төвөөр үйлчлүүлэх эрхийн бичгийг гардуулан өглөө.
Өнөөдөр тэдгээрийн төлөөлөл болсон ахмадууд болон ар гэрийнхэн нь ирж эрхийн бичгээ авлаа.