УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.
Тэрбээр, АН хамтарсан засагт орно гэсэн мэдээлэл савнаасаа хальж, маш их явж байна. АН бол дарга мэддэг нам биш,Үндэсний бодлогын хороогоороо асуудлаа хэлэлцэж шийддэг нам. Сонгуулийн үр дүнг ҮБХ-гоороо ярилцаж, алдаа оноогоо дүгнэж, хамтарсан засагт орох тухай асуудлыг ярих ёстой.
Монголын ард түмэн ус тосоор нь ялгаад өгсөн. Өнгөрсөн найман жилд эрх баригчид хийсэн ажил байхгүй, хулгай л хийсэн. Тиймээс эрх баригчдад хатуу хяналт тавих, сөрөг хүчний үүргээ биелүүлэх сонголтыг бидэнд хийж өгсөн. Тэгэхээр сөрөг хүчний үүргээ биелүүлж ажиллана. Сөрөг хүчин байна гэдэг зөвхөн шүүмжлээд байна гэсэн үг биш. Том том бүтээн байгуулалт, бодлогын шийдлийн асуудал дээр хамтдаа Монгол Улсынхаа хөгжлийн төлөө дэмжээд явах боломжтой.
Болохгүй бүхэн дээр ард түмнийхээ талд орж дуу хоолой нь болох ёстой гэв.