24 настай япон залуу Хироцүгү Кимүра моторт завиар нэг ч зогсолгүй дэлхийг ганцаараа тойрон аялсан хамгийн залуу япон хүн болжээ.
Уг амжилтыг өдгөө 57 настай Кожиро Шираиши хэмээх эр 30 жилийн өмнө буюу 27 насандаа тогтоосон байдаг аж.
Кимүра нийт 230 өдрийн турш аялаад Нишиномия боомт дахь зогсоолд ирэхэд нутгийн 100 орчим хүн түүнийг тосон авч баяр хүргэсэн байна.2023 оны аравдугаар сард эхэлсэн уг аялал түүний анхны оролдлого биш аж. Тодруулбал тэрбээр 2022 онд мөн шинэ амжилт тогтоохоор аялалд гарч байсан ч хүчтэй шуурганы улмаас тоног төхөөрөмжид нь эвдрэл үүсэж, аяллаа зогсооход хүрч байжээ.