Сүүлийн 40 жилийн хугацаанд дэлхий нийтийн хэмжээнд цаасны хэрэглээ 400%-иар өсөж, эрс нэмэгдсэн. АНУ-д гэхэд л оффисын нэг ажилтан жилд дунджаар 10’000 хуудас цаас зарцуулдгийг www.officedasher.com веб сайтад маш тодорхой дурджээ. Тэгвэл нэг тонн цаас үйлдвэрлэхэд 24 ширхэг мод ашигладаг.
Харин өнгөрсөн 2023 оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн ердөө 9.1% буюу 14260.3 мянган га талбайг ойн сан бүхий газар эзэлж байна. Хамгийн харамсалтай нь энэ багахан газар нутгийн 0.9% буюу 33.3 мянган га талбайг “Ой модыг нь огтолсон газар” дангаар эзэлдэг гэдгийг мэдэх үү?
“Smart Contract Mongolia” ХХК-ийн санаачлан бүтээсэн E-Geree.mn Блокчэйн цахим гэрээний систем нь төрийн үйлчилгээ, хувь хүн, албан байгууллагын цаасны хэрэглээ, бичиг хэргийн зардлыг 50%-75%-иар бууруулах боломжтой супер инновацлаг төсөл юм.
Одоо танд дуулгах гайхалтай нэг мэдээ байна.
Монгол улсын хэмжээнд баримт бичиг, тэр дундаа гэрээ, хэлцэлд зориулж жил бүр 3 тэрбум хуудас бичгийн цаас буюу 360’000 ширхэг нас бие гүйцсэн мод устаж үгүй болдог нь харамсалтай. Тэгвэл энэ тоог 25%-иар бууруулж чадах E-Geree.mn төслөөс санаачилж буй “Save 100K Trees” буюу 100’000 ширхэг мод аврах хамтын санхүүжилт босгох аяныг танилцуулж байна.
Бидний зорилго бол 100’000 ширхэг модыг тайрахаас хамгаалах буюу 4’166 тонн цаасыг хэмнэх юм. Бүр цаашлаад цэвэр ус хэмнэх, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах зэрэг маш олон давуу талыг бий болгох гайхалтай “Ногоон” төсөлд таныг нэгдэхийг уриалж байна.
Эх сурвалж-GoGo.mn