ХӨСҮТ-өөс өнөөдөр цаг үеийн өвчлөлтэй холбоотой мэдээлэл хийх үеэр эмнэлгийн ачааллын тухай ХӨСҮТ-ийн чанарын албаны дарга Б.Энхжаргал танилцуулсан юм.
Тэрбээр "ХӨСҮТ-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 449 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Тухайлбал
Эрчимт эмчилгээний тасагт томуугийн шалтгаантай гурван үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаа.
ХӨСҮТ-ийн хүлээн авахаар хоногт 80-140 хүн үйлчлүүлж байгаа" гэв.