Сүрьеэ өвчний илрүүлэг, оношилгоонд ашиглах хиймэл оюун ухааны технологид суурилсан зөөврийн дижитал рентген аппаратыг гардуулах ёслол боллоо.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсыг сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэг болохыг зарласан бөгөөд тооцооллоор манай 100 мянган хүн амд тохиолдох сүрьеэгийн өвчлөл 452 буюу тархалт өндөр орнуудын түвшинд байна. Сүрьеэгийн шинэ тохиолдлын зөвхөн 20 хувийг илрүүлж чадаж байгаа нь Монгол Улсад сүрьеэг эрт оношлох, түүний дотор оношилгооны чадавхийг өргөтгөх, сүрьеэгийн хавьтал болон өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амын дунд системтэйгээр идэвхтэй илрүүлэлт хийх хэрэгцээтэй байгааг харуулсаар байна.
Иймд сүрьеэгийн эрт илрүүлгийг эрчимжүүлж, халдвар тархалтыг багасгах, цаашид оношийн хожимдлыг цөөрүүлэх, үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг ойртуулж, чирэгдэл, зардлыг бууруулахын тулд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн санхүүжилтээр эрүүл мэндийн байгууллагуудад сүүлийн үеийн өндөр нягтаршилтай зөөврийн дижитал рентген аппаратыг ханган нийлүүлж байгаа юм.