Туялзуур сэлэмний спортын төрөлд хоёр тамирчин хоорондоо өрсөлддөг ч Парисын олимпын нэгэн тэмцээнд гурван "тамирчин" тулалджээ.
Тодруулбал Египет улсын тамирчин 26 настай Нада Хафез долоон сартай хөл хүнд байхдаа олимпод оролцсон нь энэ аж. Тамирчин бүсгүй энэ тухайгаа Инстаграм хуудаснаа хуваалцжээ. Тэрбээр "Хүүхэд бид хоёр өнгөрсөн хугацаанд бие махбодь болон сэтгэл санааны хувьд маш их бэрхшээлтэй тулгарсан. Жирэмсний үе мэдээж хэцүү байдаг ч амьдрал, спортын тэнцвэрийг хадгалахын тулд тэмцэх нь маш их хүч чармайлт шаардаж байсан ч үнэ цэнтэй хугацаа байлаа" гэжээ.
Хафез эхний тулаандаа ялсан ч дараа нь шөвгийн 16-д хасагдсан. Тодруулбал, Хафез эхний тойрогт Америкийн Элизабет Тартаковскийг 15:13-аар хожсон бол шөвгийн 16-д Өмнөд Солонгосын тамирчин Жон Хаёнд 15:7-оор ялагдсан.