Таван Богд Групп дэлхийд эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч FUJIFILM Корпораци хамтран эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношилгооны хоёр дахь төв буюу Нура Зайсан салбараа 8 сарын 1-ний өдөр нээлээ.
Нура Зайсан салбар нь олон хүнд зэрэг үйлчлэх боломжтой, өндөр хүчин чадал бүхий, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, жилдээ 40 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай гэдгээрээ онцлог юм.
Нээлтийн үеэр Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан хэлэхдээ “Нура Монгол төвийг 2023 оны 9 сард нээснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 15,000 гаруй хүнийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулжээ. Энэ үр дүнг бид ‘’хүндээр өвдсөнөөс бусад тохиолдолд эмнэлэгт очоод дэмий эсвэл эмнэлэгт үзүүлэхэд олон хоног алддаг” гэсэн хэвшмэл ойлголтыг халж, эрт илрүүлэгт хандах олон нийтийн ойлголтыг өөрчлөхөд тодорхой хувь нэмрээ оруулж байгаагийн үр дүн гэж дүгнэж байна. Өнөөдөр бид анхны төвөөсөө 2 дахин том, жилдээ 40 мянган хүн үзэх хүчин чадалтай НУРА ЗАЙСАН төвөө нээж байгаадаа баяртай байна.