Сингапурын биржид төмрийн хүдрийн фьючерс үнэ тонн нь 107 ам.доллар орчимд хэлбэлзэж байна
БНХАУ-ын гангийн эрэлт сэргэх хүлээлт бий болж, төмрийн хүдрийн үнэ хоёр дахь өдрөө дараалан өслөө. Сингапурын биржид төмрийн хүдрийн фьючерс үнэ өсөж, тонн нь 107 ам.доллар орчимд хэлбэлзэж байна.
БНХАУ өнгөрсөн сараас эдийн засагт нь хамгийн их хүндрэл дагуулж байгаа үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжих зорилготой багц арга хэмжээ хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тухайлбал: ипотекийн зээлтэй холбоотой зохицуулалтаа сулруулж, зарагдаагүй орон сууцыг худалдан авахад нь орон нутгийн засаг захиргаануудад дэмжлэг үзүүлж байгаа аж.
“China Industrial Futures”-ийн шинжээчийн мэдээлснээр БНХАУ-ын эрх баригчид мужуудын гангийн гарцыг хязгаарлаж магадгүй байна. Хэдий тийм боловч эрчим хүчний үнэ өндөр байгаагаас гангийн үйлдвэрүүд аль хэдийн гарцаа танаж эхэлжээ.