Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” рашаан сувиллаар үйлчлүүлсэн иргэдээс Ковид192ийн халдвар илэрсэн тухай мэдээлсэн. Тэгвэл тус сувилалд амраад буцсан гурван хүнийн шинжилгээ эерэг гарч, халдвар батлагдсан тухай Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээллээ.
Батлагдсан гурван тохиолдлын хоёр нь Шарын гол сумын, нэг нь Дархан сумын иргэн байна. Халдвартай иргэдийг Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлан эмчилж байна. Халдвар авсан иргэдийн ойрын хавьтлуудыг одоогоор гэрт нь тусгаарлан нарийвчилсан шинжилгээ хийх, тандалт судалгааны ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Шарын гол сум руу орох болон гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлажээ.