Шадар сайд С.Амарсайхан яг одоо Мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байна. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга гурван тэрбум төгрөгийн дэмжлэг хүсч буйгаа илэрхийллээ.
Тэрбээр “Мэргэжлийн хяналтын байцаагчид маань 2019-2020 оны агаарын бохирдолд хяналт тавиад ажиллаж байтал Covid-19 цар тахал гарч, баяр, амралтын өдөргүй цаг наргүй ажиллах болсон. Ажлынх нь илүү цагийн хөлсийг өгч чадахгүй байгаагаас хүмүүс маань хүндэрсэн. Улс орны эдийн засгийн амьдралыг явуулахад хамгийн идэвхтэй хяналт тавьж ажиллаж байгаа хүмүүсээ нөхөн амрааж ч чадахгүй байна. Иймээс гурван тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлье гээд Сангийн сайдтай ярьсан. Яамдаас санал авахгүйгээр шууд саналаа оруулаад ир гэсэн, чадвал маргааш Засгийн газрын хуралдаанд оруулна. Энэхүү буцалтгүй тусламжийг дэмжиж өгөхийг хүсч байна” гэж хэллээ.
214
2023-02-26 17:48:4012
142
2023-02-25 01:35:56124
asf
2023-02-25 01:34:54asf