Өв соёлоороо нэгддэг Монгол түмний минь наадмын баяр өргөн дэлгэр, сайхан болж өндөрлөлөө. Жил бүрийн зуны дэлгэр сард бид дэлхийн өнцөг булан бүрээс Монголчуудаараа цуглан, хамтдаа наадаж, ёс заншлаа хадгалахыг зорьдог билээ. Иймд бид хаана ч бай эх орон, өв соёл гэдэг бидний дотор оршиж байдаг гэдгийг Юнител групп онцлов.
Тэгвэл тус групп энэ агуулга дор хүн бүрийн зүрхэнд орших эх орон, элгэн садныг санагдуулам наадмын аялгууг бүх Монголчууддаа зориулан бүтээжээ. Учир нь уг аялгуунд хүний сэтгэл хөдлөх үеийн зүрхний цохилтыг хэмнэл болгон ашигласан бөгөөд хайртай хүнтэйгээ холбогдох үеийн сэтгэл хөдлөл хамгийн өндөр ноот нь болсон юм.
Энэхүү аялгууг Буриадын продюсер Алагуй Егоров болон үндэсний хөгжмийг орчин үеийн залууст таниулж яваа Жонон хамтлаг хамтран бүтээсэн бөгөөд уг аялгууг ашиглан гадаадад амьдарч буй залуу уран бүтээлчид өөрсдийн мэдрэмжээрээ дуу бүтээжээ.